Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр "Хүй долоо худаг"-т суудлын машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.07.11/ өдрийн 14 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид "Соната 6" загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан байна. Галд өртсөн хүн байхгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ВИДЕО: