Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг албадан авчиржээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг албадан авчиржээ

Бусдаас их хэмжээний буюу 1,6 тэрбум төгрөгийг залилсан гэх иргэн “С”-ийг 2024 оноос хойш Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан бөгөөд Монгол Улсын цагдаагийн байгууллагаас Интерполын гишүүн улстай хамтран зохион байгуулсан ажиллагааны дүнд олж тогтоон баривчлуулжээ.

2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад албадан авчирсан бөгөөд түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг Монгол Улсын цагдаагийн байгууллага байгаа газраас нь баривчлуулж, Монгол Улсад авчран, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа тул эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн санаачилгаар цагдаагийн байгууллагатай холбогдож хамтран ажиллахыг зөвлөж байна.