Д.Сүндий  “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшихээр болжээ

Д.Сүндий “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшихээр болжээ

“Неткапитал” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Д.Сүндий 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр  бэлтгэлээ базааж байсан ч гэр бүлийн хүчирхийллийн хэрэг нь цагдаад шалгагдаж байгаа гэх баримт ил болсноор боломжгүй болсон юм. Сошиалд нэлээд гөвүүлж, нэр хүнд нь унасан түүнд АН итгэл хүлээлгээгүй, нэр дэвших эрх олгоогүй.

Тэгвэл Д.Сүндий “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшихээр болжээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд тус эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр болж, өнөөдөр батламжаа гардан авав.

Сонирхуулахад, Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл АН-аас Дорноговь  аймагт нэр дэвшиж байгаа юм.