Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтыг ЗГ-ын өнөөдрийн хурлаар цуцаллаа

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтыг ЗГ-ын өнөөдрийн хурлаар цуцаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг 2024 оны 9 сарын 11-нд Засгийн тогтоол гарган төрийн тусгай хамгаалалтад аваад байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хурлаар уг 80-р тогтоолыг хүчингүй болгосон байна.

Тодруулбал, тус тогтоолыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сунгасан шийдвэр нь Үндсэн хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчсөн үйлдэл байжээ. Тэгвэл түүний хамгаалалтыг буулгасан байна. Монгол Улсын хуульд зааснаар төрийн тусгай хамгаалалтыг гурван жилийн хугацаатай олгож, хугацаа сунгах боломжгүй. Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд Засгийн газар тодорхой албан тушаалтныг тусгай хамгаалалтад байлгаж болно. Ерөнхийдөө УИХ-ын гишүүнийг ердийн үед тусгай хамгаалалтад авах зохицуулалт байхгүй аж.