Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр болно

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр болно

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно.

Өнгөрсөн сарын 22-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул 2020 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон юм.

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүнчлэн 2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон билээ.