А.Амбасэлмаа: 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

А.Амбасэлмаа: 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханд нийт 374 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 178 хүн байгаагаас 141 нь өвчтөн байна. Халдвар авсан 185 хүний 44 нь эдгэрээд дараагийн хяналт руу шилжсэн. Тэдний 16 нь сувилалд, 13 нь гэрт, 15-ынх нь ажиглалтын хугацаа дууссан. 118 хүний бие хөнгөн, 23 нь хүндэвтэр байна. Эмнэлгийн ор хоногийн хугацаа харьцангу урт байна. 14-52 хоног, дунджаар 30 хоног байна" гэв.