Мексикт хулгайлагдсан парламентын гишүүний цогцос олджээ

Мексикт хулгайлагдсан парламентын гишүүний цогцос олджээ

Мексик улсын парламентын гишүүн 38 настай Анел Буэно дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Номхон далайн эргийн Икстлахуакан хотод ажиллаж байхдаа хулгайлагдсан юм.  Түүний цогцос өчигдөр олдсон байна.

Энэ бүс нутагт хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, аллагын тоо хэмжээгээр Мексикт тэргүүлдэг.

Тус улсын ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа нам нэгтэй улстөрч Буэногийн аллагын сэжигтнийг баривчлан шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.