"Сүү" ХК сүүний машинаараа ус зөөж аврагчдад хүргэж өгчээ

"Сүү" ХК сүүний машинаараа ус зөөж аврагчдад хүргэж өгчээ

Өчигдөр /2020.06.08/ Улсын Их дэлгүүрт гал гарсны улмаас тав, зургаа, долдугаар давхар галд өртөн шатсан. 

Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, нийслэлийн Онцгой байдлын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоон ангийн 230 гаруй алба хаагч бүтэн таван цаг ажилласны эцэст 21.30 цагт галыг бүрэн унтраасан юм. 

Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтоох юм.

Аврагчид галыг унтраахаар ажиллаж байх үед усны хомсдол үүсч, хүндхэн нөхцөл байдалтай байсан. Тиймээс "Сүү" компанийн зүгээс сүүний машинаараа ус зөөж аврагчдад хүргэж өгөх ажлыг хийсэн юм. Тэд үйлдвэрээс ус дүүргэж Улсын Их дэлгүүрт хүргэж өгчээ.