Конор МакГрегор зодог тайлна гэж гурав дахь удаагаа мэдэгдлээ

Конор МакГрегор зодог тайлна гэж гурав дахь удаагаа мэдэгдлээ

Мэргэжлийн холимог тулааны зартай эрчүүдийн нэг Конор МакГрегор зодог тайлж буйгаа өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр "Залуусаа би тулаанаас зодог тайлахаар шийдлээ. Гайхалтай дурсамж бүтээлцсэнд баярлалаа. Ямар гайхалтай байв аа" хэмээн жиргэжээ.

UFC холбооны хоёр жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан Ирланд тулаанч маань ийнхүү нэг бус удаагаа зодог тайллаа. Тэрбээр анх 2016 оны дөрөвдүгээр сард UFC 196 өдөрлөг дээр Нэйт Диазад ялагдсаныхаа дараа зодог тайлж буйгаа зарласан бол дараа нь 2019 оны гуравдугаар сард UFC 229 өдөрлөг дээр Хабиб Нурмагомедовт ялагдсаныхаа дараа мөн зодог тайлах шийдвэрээ гаргасан билээ.

Конор МакГрегорын зарласан бүхий л зодог тайлах шийдвэрүүд богино настай байдаг. Анх зодог тайлснаасаа удалгүй октагондоо эргэн ирж Нэйт Диазтай дахин тулаан хийсэн бол хоёрдахь удаагаа эргэн ирэхдээ UFC 246 өдөрлөг дээр Дональд Серронетой тулалдаж 40 секундын дотор ялалт байгуулсан.

Ямартай ч түүний гуравдахь удаагийн зодог тайлах шийдвэр хэр үнэний ортой байхыг цаг хугацаа л харуулах биз ээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө