Ши Жинпиний Пхеньян дахь айлчлал эхэллээ

Ши Жинпиний Пхеньян дахь айлчлал эхэллээ

БНХАУ-ын дарга Ши Жинпин пүрэв гаригийн өглөө Пхеньяны нисэх буудал дээр газардаж, БНАСАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн талаар Хятадын төв телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын тэргүүн өнөө өглөө Бээжингээс тусгай нислэгээр Пхеньяныг зорьсон байна. Хятадын төрийн тэргүүнийг Гадаад хэргийн сайд Ван И, Коммунист намын төв хорооны комиссын дарга зэрэг засгийн газрын төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн дагалдан явж байгаа аж.