Н.Алтанхуяг: "Эрдэнэт"-ийн овоолго дээр Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын үйлдвэр босоод мөнгө идээд байна гэж би хэлж байсан /ВИДЕО/

Н.Алтанхуяг: "Эрдэнэт"-ийн овоолго дээр Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын үйлдвэр босоод мөнгө идээд байна гэж би хэлж байсан /ВИДЕО/

“Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрийн эзэмшилд авах талаар дөрөвдүгээр сарын 24-ний өдөр буюу өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, "Үнэн мөн нь ирдэг л юм байна. Арваад жилийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрийн овоолгон дээр Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын үйлдвэр босоод олон түмэнд хүртэх ёстой мөнгийг идээд байна гэж би хэлж байсан. Тухайн үед намайг гүтгэсэн, гутаасан, доромжилсон юм зөндөө л явж байсан.

Алдагдсан, дээрэмдсэн баялаг улсын сан хөмрөгө рүү орох ёстой тул Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хараад баярлаж байлаа.

Гэтэл оройхон П.Цагаан гэж хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ил захидал бичсэн байна. Гэхдээ энэ дотроо заавал намайг оруулаад, өс хонозонгийн зорилгоор Н.Алтанхуяг ийм зүйл хийсэн гээд бичсэн байгаа юм. Энэ талаар үнэнийг 2018 онд хэлснээсээ хойш олон удаагийн гүтгэлэг доромжлол амсаж байсан. Гэхдээ би тоодоггүй юм. Угаасаа би баримттай үнэн л юм ярьж байгаа.

Би 2018 онд “Ачит Ихт” ХХК-ийн талаар телевизийн ярилцлагын үеэр ярьж байсан юм. Түүний дараахан нь “Ачит Ихт-“ ХХК-аас гүтгэлгээ зогсоо, шүүхэд өгнө гээд мэдэгдэл гаргаад эхэлсэн. Гэхдээ шүүхэд өгөөгүй. Учир нь өнөөдөр болж байгаа явдал нь хэдэн жилийн өмнө болж болох байсан учраас шүүхэд өгч чадаагүй. Тэгээд ч болоогүй над руу гурван хуудас захиа бичээд төгсгөлд нь “Эр хүн шиг байж, уучлалт гуй. Тэгвэл энэ асуудлыг цэглэе” гэсэн байсан. Надад гүтгэсэн зүйл байгаагүй учраас би тоогоогүй" гэжээ.

ҮЗЭХ: