Ресторан, кино театрууд хаагдсаны улмаас дэлхий нийтийн элсэн чихрийн хэрэглээ 40 жилд анх удаа буурлаа

Ресторан, кино театрууд хаагдсаны улмаас дэлхий нийтийн элсэн чихрийн хэрэглээ 40 жилд анх удаа буурлаа

Олон жилийн турш бууруулж чадаагүй дэлхий нийтийн элсэн чихрийн хэрэглээг "COVID-19" цар тахал буурууллаа. “Czarnikow” группийн мэдээлснээр дэлхий даяар ресторан, кино театрууд хаагдсан нь 40 жилийн дараа анх удаа элсэн чихрийн хэрэглээ буурахад хүргэсэн байна.

Дөрөвдүгээр сарын эхний гурван долоо хоногт “Coca-Cola”-ийн борлуулалтын хэмжээ 25 хувиар буурсан байна. Тус компани цар тахлын нөлөө II улиралд илүү мэдрэгдэнэ гэж байсан юм. Мөн “PepsiCo Inc”-ийн орлого II улиралд буурах төлөвтэй байна.

Элсэн чихрийн хэрэглээ энэ улиралд 1.2 хувиар буурч, 169.9 сая тонн болох төлөвтэй байгаа аж.

Хэдий тийм боловч дараа улирлаас сэргэж, элсэн чихрийн хэрэглээ 3.6 хувиар өснө гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам тооцоолсон байна. Хүн ам хурдацтай өсөж байгаа Ази, Африкт эрэлт илүү нэмэгдэнэ гэжээ. Хэрэглээний судалгааг харвал элсэн чихрийн хэрэглээ багассан нь “Coca-Cola” болон “Pepsi” ундааны борлуулалт буурснаас ихээхэн шалтгаалсан байна.


Эх сурвалж: Bloombergtv.mn