Үерийн улмаас гурван айлын гэр нурж, үерт урсжээ

Үерийн улмаас гурван айлын гэр нурж, үерт урсжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Уньт” гэдэг газар өчигдөр 18:10 цагийн орчим аянга цахилгаантай аадар бороо орж, үер буужээ. Үерийн улмаас гурван айлын гэр нурж, үерт урссан байна.

Энэ тухай мэдээллийг 20:03 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б/ам бүл 4/-ын таван ханатай гэр бүрэн эвдэрсэн, Б /ам бүл 6/, А /ам бүл 5/ нарын таван ханатай хоёр гэрийн унь, тооно, хана эвдэрсэн байсныг засварлаж гэрүүдийг барьсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч Ч.Пүрэвсүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.