Н.Энхбаярын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болно

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болно

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 15.30 цагт Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийг шүүх хурал болно.

МАХН-ын дарга Н.Энхбаяраас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тавдугаар сарын 26-ны өдөр шүүх хүлээж авчээ. Шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаар Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 

Тус урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж буй юм.