Алтанбулаг-УБ-Замын-Үүд чиглэлд хурдны зам барих байсан компанийн гэрээг цуцалжээ

Алтанбулаг-УБ-Замын-Үүд чиглэлд хурдны зам барих байсан компанийн гэрээг цуцалжээ

Алтанбулаг-УБ-Замын-Үүд чиглэлд хурдны зам барих байсан компанийн гэрээг цуцалжээ6

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тахилт транс” ХХК-иар гүйцэтгүүлэх концессын гэрээ байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрчээ.

Харин хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан байна. Тус компани Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.

Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.