Сөүл-Улаанбаатарын нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн иржээ

Сөүл-Улаанбаатарын нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнгөрсөн шөнө 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан билээ. Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнд;

  • Хөгжлийн бэрхшээлтэй 4,
  • Оюутан 17,
  • Өндөр настан 15,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 102,
  • Жирэмсэн 3 багтжээ.

Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпиталь болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.