Ялалтын баярын парадыг C1 телевиз шууд дамжуулан үзүүлнэ

Ялалтын баярын парадыг C1 телевиз шууд дамжуулан үзүүлнэ

Энэ сарын 24-нд зохиогдох ОХУ-ын Ялалтын баярын парад Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал хураах өдөртэй давхцаж байгаа учир Монголын Үндэсний Олон нийтийн телевиз шууд дамжуулах эрхээсээ татгалзсан талаар өмнө нь мэдээлсэн. 

Энэхүү шийдвэртэй холбоотой ОХУ-ын Элчин сайдын Яамны мэдэгдэлд МҮОНРТ-ийн захирал Л.Нинжамц  манай улсын олон нийтийн телевизийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэсэндээ уучлал гуйхыг шаардсан юм. 

Тэгвэл энэ удаагийн Ялалтын баярын парадыг шууд дамжуулах эрхийг С1 телевиз авсан талаар тус телевизийн сэтгүүлч жиргэжээ. Маргааш 15 цагт шууд дамжуулан үзүүлэх аж.