Цагаан ордны гадна орших ерөнхийлөгчийн хөшөөг буулгахыг завджээ

Цагаан ордны гадна орших ерөнхийлөгчийн хөшөөг буулгахыг завджээ

Даваа гарагийн орой хэсэг тэмцэгчид Цагаан ордны дэргэд оршдог АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч Эндрью Жэксоны хөшөөг буулгахыг оролджээ.

Хэдэн зуун жагсагчид Лафает цэцэрлэгт байдаг хөшөөг олсоор оосорлон татах үеэр цагдаа нар ирж зогсоосон байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Ерөнхийлөгч агсан Эндрью Жэксон нь боол эзэмшигч байсан гэдэг.

Африк гаралтай иргэн Жорж Флоидын амийг цагдаа нар хөнөөсөн хэргийн дараа АНУ төдийгүй дэлхий даяар арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн эрчимжээд байгаа. Тэмцэгчид дэлхийн хэд хэдэн улсад колоничлолын үеийн түүхэн хүмүүсийн хөшөөг буулгаад байна.

Нью Йорк хотын захиргаа Ням гарагт ерөнхийлөгч агсан Теодор Рузвельтын хөшөөг буулгах шийдвэрээ зарласан юм. Шийдвэрийг АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжилж байсан ч хэрэгжихээр болжээ. Америкийн Байгалийн Түүхийн Музейн үүдэнд 80 жил сүндэрлэсэн Рузьвелтын хүрэл хөшөөнд экс ерөнхийлөгчийг морь унуулж, африк гаралтай иргэн, уугуул индиан иргэн хоёрыг явган дагалдуулж дүрслэсэн байдаг. Уг хөшөөг олон жилийн өмнөөс арьс өнгөний үзлийн бэлгэдэл гэж шүүмжилдэг байсан юм.

Эх сурвалж: AFP