БНАСАУ хил дээр чанга яригчууд суурилуулжээ

БНАСАУ хил дээр чанга яригчууд суурилуулжээ

БНАСАУ цэрэггүй бүсэд 20 чанга яригч суурилуулсан бөгөөд ойрын үед 20 орчим чанга яригч нэмж суурилуулж магадгүй гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Тус хоёр улсын батлан хамгаалах сайд нарын 2018 оны есдүгээр сарын гарын үсэг зурсан цэргийн хэлэлцээрийн дагуу талууд хилийн бүсэд суртал ухуулгын хэрэгслээс татгалзахаар тохиролцсон билээ. Энэ дагуу талууд цэрэггүй бүс дэх чанга яригчуудыг буулгажээ.

Даваа гарагт Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг Пёньяны хэвлэх үйлдвэр БНСУ-ын газар нутагт тараах 12 сая ухуулах хуудсыг хэвлэсэн тухай мэдээлсэн. Хойд Солонгосын өөр хоёр хотын хэвлэх үйлдвэр нэмж хэдэн сая ухуулах хуудас хэвлэхээр зэхэж байгаа аж. Эдгээр ухуулах хуудсыг гурван мянга гаруй агаарын бөмбөлгийн тусламжтай Өмнөд Солонгос руу илгээхээр төлөвлөж байна.