СЕХ: УИХ-ын найм дахь сонгууль орон даяар 72 хувийн ирцтэй болж өндөрлөлөө

СЕХ: УИХ-ын найм дахь сонгууль орон даяар 72 хувийн ирцтэй болж өндөрлөлөө

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай үргэлжилж дууслаа. Санал хураалтын сүүлийн ирцийн мэдээллийг СЕХ-ноос танилцуулж байна.

Одоогоор 21 санал хураах байрнаас мэдээлэл ирээгүй учраас маргааш нэгтгэсэн байдлаар дахин дүнг танилцуулахаар болж байна.

Маргааш СЕХ тойрог бүрээр нэр дэвшигчийн саналыг дахин жагсаан нягтлах болно. Үүний дараагаар УИХ-д сонгогдон ялалт байгуулсан гишүүдийн үнэмлэхийг гардуулах үйл ажиллагаа болох юм.