Д.Нямхүү: Сиэтл-УБ-ын онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 216 боллоо

Д.Нямхүү: Сиэтл-УБ-ын онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 216 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр " Өчигдөр нийт 333 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрлээ. Сиетл- УБ чиглэлийн нислэгээр ирсэн 64 настай эмэгтэй юм. Энэ хүн гэр бүлийнхээ хүнтэй цуг явсан учраас хамтад нь тусгаарласан. Эхний байдлаар гэр хүнээс нь коронавирус илрээгүй.

Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 216 боллоо" гэв.

Мөн энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн хэмжээнд 9 сая 510 хүн халдвар авч, 473 мянган хүн нас барлаа.  Сүүлийн 24 цагт дэлхий нийтээр 162 мянган хүн шинээр халдвар авлаа. 

Сиатл-УБ-ын онгоцоор 262 зорчигч ирснээс нэг хүнийг ХӨСҮТ, 2 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Замын-Үүдэд өчигдөр ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори өчигдөр 124 хүн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өчигдөр 338 хүн шинээр ажиглалтад орж, 2458 хүн тусгаарлалтад байна" гэлээ.