ЭЕШ: Сурагчид эхлээд Монголын түүх, Англи хэлний мэдлэгээ шалгуулна

ЭЕШ: Сурагчид эхлээд Монголын түүх, Англи хэлний мэдлэгээ шалгуулна

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт 2020 оны долоодугаар сарын 2-5-ны хооронд болно.

 Шалгалт долоодугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас Монголын түүх, англи хэлний хичээлээр эхлэнэ. Үргэлжлүүлэн долоодугаар сарын 3-нд хими, газарзүй, нийгмийн ухаан, долоодугаар сарын 4-нд биологи, математик, долоодугаар сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдаж өндөрлөх ажээ.