Монгол Банк: Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээлээ

Монгол Банк: Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэвээр хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах арга хэмжээний тухай шийдвэр гаргаснаа төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Тэрбээр "Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 9 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Мөн эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм.

Өмнөх бодлогын хорооны шийдвэрийн үр дүнг хүлээх шаардлагатай. 11 хувь байсан бодлогын хүүг 10, драа нь 9 хувь болгон бууруулсан. Эдгээр шийдвэрийн эдийн засагт үзүүлэх нөлөөг харзнах хэрэгтэй.

Төгрөгийн ханшид дарамт байхгүй байна. Манай улсын экспорт 30 хувиар, импорт 10 хувиар саарсан. Эхний гурван сард гадаад худалдаа алдагдалтай байв. Эхний таван сарын байдлаар гадаад худалдаа багахан хэмжээний ашигтай гарсан. Учир нь нүүрсний экспорх сэргэлээ. Гэхдээ төлбөрийн тэнцэл 1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь төгрөгийн ханшид нөлөөлнө.

Оны сүүлийн хагаст эдийн засаг сэргэнэ. Энэ онд төлөх өндөр хэмжээтэй гадаад өр байхгүй" гэж мэдээллээ.