Киргизийн ерөнхийлөгч Ялалтын парадад оролцолгүй буцжээ

Киргизийн ерөнхийлөгч Ялалтын парадад оролцолгүй буцжээ

Киргизистан улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор Мягмар гарагт ОХУ-ын нийслэл Моска хотод айлчлан ирсэн юм.

Гэтэл түүнийг дагалдан явсан хүмүүсийн дотроос хоёр хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон тул Жээнбеков баярын арга хэмжээнд оролцолгүй Киргизийн нийслэл Бишкек хот руу буцсан байна.

Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, халдварын шинж тэмдэг илрээгүйг Москва дахь Киргизийн элчин сайдын яамнаас мэдээлжээ.