Э.Оюунболд арслан цолтой үлдэж, Н.Батсуурь даян аварга болох уу

Э.Оюунболд арслан цолтой үлдэж, Н.Батсуурь даян аварга болох уу

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд 10 гаруй хоног үлдсэн эдгээр өдрүүдэд өнгөрсөн жилийн наадмын шуугиан үргэлжилсээр л байна. 

Тодруулбал, зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс  Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Э.Оюунболд Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрх бий. Харин давж заалдахгүй бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Э.Оюунболдын цолыг хураах, эрхийг нь хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга зарлига гаргаж, Э.Оюунболдыг цолыг хураах зарлиг гаргавал:

Аймгийн арслан Н.Мустафа Монгол Улсын начин

Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага

Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан

Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг

Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цолны эзэн тус тус болно.