МАН-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад уурлажээ

МАН-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад уурлажээ

Өчигдөр УИХ-ын анхдугаар чуулган болж гишүүд тангарагаа өргөсөн. Гэтэл энэ баярт өдөр МАН-ын гишүүд хэд, хэдэн зүйд бухимдсан тухай мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын гишүүдийг бухимдуулжээ.

Учир нь өчигдөр 11.00 цагт анхдугаар чуулган хуралдуулах тов гарсан ч Ерөнхийлөгч таг чиг, нам гүм алга болсон байна. Ингээд гоёж, гангарч бэлдэж ирсэн гишүүд чуулган эхлэхийг хүлээж байтал гэнэт “чуулган өнөөдөр хуралдахгүй” гэсэн зарыг түгээж гишүүд ордноос гарч зарим нэг нь ойр хавийн уушийн газруудаар нийлж тухалсан байна.

Гэтэл гэнэт Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг 12.00 цаг өнгөрч хуралдуулахаар дуудуулжээ. Энэ үйлдлийг МАН-ын гишүүд зориуд биднээр тохуурхаж байна хэмээн ихэд дургүй хүлээж авчээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы нээлт дээр хэлсэн үг, өмнөх УИХ-ыг гишүүдийг доромжлох, шинэ гишүүдийг тавлаж басамжлах өнгө аяс давамгайлсанд гишүүд нэлээд ундуйцсан байна. 

Тэдний уурласан удаах шалтгаан нь Сэлэнгэ аймгаас сонгогдож гарсан УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой. Тодруулбал, намын удирдлагууд нь түүний талаар  СЕХ-ноос асуулт асууж тайлбар аваагүйд бухимдах гишүүд цөөнгүй байлаа. Шинэ гишүүд энэ асуудлаар намын дарга, удирдлагуудаас түрүүлж дугарах нь зохимжгүй харин мөр зэрэгцэж танхимд нь сууж байсан сайд нар, намын удирдлагуудаас энэ асуудлаар таг дуугүй байгаад гайхаж бухимдах нь олон байжээ. 

Гурав дахь уурласан шалтгаан нь УИХ-ын даргад Г.Занданшатарыг томилсонтой холбоотой асуудал байв. Тогтвортой байдлыг эрхэмлэж УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томилох саналыг гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн гэх боловч гомдолтой, заргатай гишүүд олон байна.

Жирийн нэг гишүүн, сайд биш бүхэл бүтэн УИХ-ын дарга аймагтаа манлайлал үзүүлж чадахгүй байж, УИХ-ыг манлайлж чадах уу гэж өөр хоорондоо шивэр авир хийж бухимдацгаажээ. Ийнхүү анхдугаар чуулганы эхний өдрөөс л МАН-ын гишүүд дотроо сэм талцаж эхэлжээ. Ямартай ч тус томилгоонд МАН-ынхан наашаа харж инээж, цаашаа харж уйлан оролцжээ.