Гари Рассель Н.Төгсцогттой тулалдахаас татгалзжээ

Гари Рассель Н.Төгсцогттой тулалдахаас татгалзжээ

Мэргэжлийн боксын IBO /International Boxing organization/ холбооны 57,2 кг буюу хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Н.Төгсцогт ирэх наймдугаар сард Гари Рассельтай тулалдахаар тов гараад байсан билээ.

Хэрвээ Гари ирэх наймдугаар сард тулалдахгүй гэвэл WBO холбооноос аваргын бүсийг нь хураан авч Н.Төгсцогтод өгөх шийдвэр гаргажээ.

Сонирхолтой нь, хоёр боксчны тулаан өнгөрөгч тавдугаар сард болох байсан ч Гари тулалдахаас татгалзсан юм. Гэхдээ дараагийн тоглолт мөн цуцлагдах магадлалтай байна.

Гари Рассель саяхан өгсөн ярилцлагадаа WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга Лео Санта Крустэй тулалдах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр энэ тоглолтыг зохион байгуулахгүй бол 59 кг-ын жинд дэвшихээ хэлсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө