Хамтран амьдрагчийнхаа хоёр настай хүүг хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо

Хамтран амьдрагчийнхаа хоёр настай хүүг хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо

Хамтран амьдрагчийнхаа хоёр настай хүүг хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ.

Хэргийг нэхэн сануулбал, өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хоёр настай жаахан хүү Хэнтий аймгийн Хэрлэн суманд хойд эцэгтээ зодуулан амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Түүнийг хөнөөсөн гэх хэрэгт ээжийнх нь хамтран амьдрагч 23 настай Б.Хүлгэнийг сэжиглэн цагдан хорьж шалгасан. Талийгаач хүүгийн ээж нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан Б.Хүлгэнийг хорих ангиас суллагдаад удаагүй байхад нь хамтран амьдрах болж. Энэ хугацаанд Б.Хүлгэн гэгч нь түүний 1 болон 2 настай хоёр хүүхдэд байнга гар хүрч байсан гэдгийг эх сурвалж хэлсэн байдаг. Бүр тодруулбал, хүүхдүүдийн хамарт болон бөгсний нүх орчимд тамхиа унтраадаг байж болзошгүй шинж тэмдгүүд илэрсэн гэдэг. Сэжигтэн нь эхлээд нэг настай хүүгийн биед гэмтэл учруулснаас эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ хооронд архидан согтуурах явцдаа ахынх нь элгийг бяцартал цохисноос үхэлд хүргэсэн гэх. Тухайн өдөр Б.Хүлгэн хөвгүүдийн ээж болон бусад найз нартайгаа ахуйн хүрээний архидалт хийж, хүүгийн ээжийг дэлгүүр явах хооронд амь насанд нь онц хэрцгийгээр хүрээд, ирэхэд нь орон дээр тавьчхаад “Унтчихлаа” гэсээр суусан гэдэг.

Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт буюу онц харгис хэрцгийгээр хүн алах гэх зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, таслан сэргийлээд байсан юм.