УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сэтгүүлчдэд тодруулга өгөхөөс татгалзан, хүч түрэн зайчилжээ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сэтгүүлчдэд тодруулга өгөхөөс татгалзан, хүч түрэн зайчилжээ

УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Цэрэнпунцаг сэтгүүлчдийг "гуд" татангаа алдлаа. Тэрээр ордон дотор түүнээс тодруулга авахаар зогсож байсан сэтгүүлчдийг хүч түрэн зайчилж, “ холд" хэмээн сэтгүүлчид рүү дайрч давшилжээ.

Тэр хүнд сэтгүүлч гэхээр их аймаар , аюултай хүмүүс байдаг гэж хэн нэг нь ярьж , айлгасан бололтой. Түгшүүрийн эсрэг хүний хамгаалах механизм нь ажиллаж, аюулгүй байдалд тэмүүлсэн ухамсаргүй сэтгэл хөдлөл бий болдог гэх сэтгэл судлалын томьёолол бий. Үүний адил шинэхэн гишүүн ухамсаргүйгээр бяраа гаргаж , албан үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдийг дайсан мэт үзсэн байх. Улстөрч сэтгүүлчдийг үл тоомсорлож , тэр байтугай дайсан мэт үзэж өширхөнө гэдэг өөрт нь байж боломгүй зүйл. Харин улстөрч хүн гэдэг хэвлэл мэдээлэл , сэтгүүлчидтэй эвийн цавуу мэт байх ёстой. Ер нь хэвлэлтэй зөв ажилласан улстөрч хол явдаг гэдгийг өнгөрсөн хугацаанд парламентын түүх харуулдаг. Ард түмний төлөөлөл болж сонгогддог шинэхэн гишүүд өөрийн имиж, үзэл санаа, оюун ухаанаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулж бай , чансаатай улстөрч болдог юмсан. 




Өнөөдөр хонь өдөр

54 минутын өмнө