СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн  Тариалан суманд ойн түймэр гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Тариалан суманд ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т зайд Ар тархи багийн “Суумхайн даваа” гэдэг газар ойн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 2-ны өдрийн 21:30 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:25 цагт түймрийг цурамд оруулжээ. Алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

-Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,

-Ил задгай гал түлэхгүй байх,

-Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар