Японоос 263 иргэнээ авчирч байна

Японоос 263 иргэнээ авчирч байна

Өнөөдөр 2020.07.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авчрах юм.

Тус үүргийн онгоц одоогоор замдаа яваа аж. Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн ирэх юм. Онгоц 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байгаа юм. Үүргийн онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах ажээ.