Б.БЯМБАСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ: Ч.Сайханбилэг ирж тайлбараа өгөх ёстой

Б.БЯМБАСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ: Ч.Сайханбилэг ирж тайлбараа өгөх ёстой

Өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын зургаан хүнд холбогдох шүүх хуралдаан болж байна.

Энэ үеэр Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бүх өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Учир нь шүүгч өөрөө Да.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдоод "Хэрэг түдгэлзэх юм байна. Оролцох шаардлагагүй" гэж мэдэгдсэн. Үүний дараа эдгээр хүмүүсээс 5-10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулахыг шаардсан. Боломжгүй үнийн дүнтэй мөнгийг гурав хоногийн дотор байршуул гэсэн. Ингээд цагдан хорьсон. Би гомдол гаргасан. Шүүгч нар албан тушаалаа ашиглан хэн нэгний эрх ашгийг зөрчсөн бол шалгадаг хуультай. 

Тиймээс шалгуулж мөрдөн байцаагч шүүгчтэй холбогдож тайлбар авах гэтэл "Эмнэлэгт хэвтсэн" гэж үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйл ярьж тайлбар өгөөгүй. Б.Бямбасайханаар тайлбар өгүүлэх гэтэл зөвшөөрөл өгөөгүй.

Санаатайгаар цагдан хорьсон шүүгч өнөөдөр шүүхийн шийдвэрийг яаж гаргах нь ойлгомжтой. Тиймээс шүүгчээс татгалзах санал гаргасан юм. Прокурор юу болохыг мэдэж, зохион байгуулж байна. Үүнийг нь шүүх дагаж байна. Шударга бус сонгууль болж байна гэж үзэж байгаа юм. 

Өндөр боловстой залуусыг авчирч ажил хийлгүүлсэн, УИХ, Засгийн газар шийдвэрээ биелүүл гэсэн. Гэтэл ажил хийлгүүлчихээд хорьж байна. Ч.Сайханбилэг гэдэг хүнээс асуухаар "Улс төрийн шийдвэр гаргасан. Би зөв зүйл хийсэн" гэж байна. Энэ хүнийг авчирч тайлбар аваач гэж байгаа. Прокурор,шүүх авчрах үүрэгтэй. Ажиллаж байна л гэсэн. 

Тэр хүн ирж тайлбараа хийх хэрэгтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллаж байсан гурван сайдыг дуудсан. Хэн нь ч ирээгүй. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат ирж тайлбараа өгөх ёстой. Тэгээгүй байж шийдвэр гаргах гээд байгаа нь анхнаасаа тохирсны илрэл гэж хардаж байна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: