“Гэрэгэ Киоск” компани дарамт шахалтаас болж үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ

“Гэрэгэ Киоск” компани дарамт шахалтаас болж үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ

“Гэрэгэ системс” компани нь өндөр татвар, түрээслүүлэгчдийн дарамт шахалтаас болон үйл ажиллагаагаа зогсоох болсон тухай мэдээлэл цацагдаж иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Энэхүү компани нь 2018 оноос эхлэн АТҮТ-тэй хамтран татвар, торгууль, тэмдэгтийн хураамж болон даатгалын үйлчилгээнүүдийг нэвтрүүлж ажилласан.

Тодруулбал, төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан иргэдэд хүргэх үйлдлийн болон төлбөрийн систем юм.

Харин тухайн компаний зүгээс гаргасан иргэдийн цаг, завыг хэмнэх киоскийн үйлчилгээг эвдэлж сүйтгэх, түрээслэгчдийн зүгээс их хэмжээний төлбөр нэхэх зэрэг дарамт шахалтаас болж тухайн компани үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа ажээ.” Гэрэгэ систем” компани нь улс даяар 50 гаруй салбар нээн үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.