Түр зурын усархаг аадар бороонд зам эвдэрч урсжээ

Түр зурын усархаг аадар бороонд зам эвдэрч урсжээ

Өнөөдөр орсон түр зурын усархаг борооны улмаас Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25-р эмийн сангаас 3,4-р хороолол өгсөх зам эвдэрчээ. Асфальт зам тэр чигтээ хуурч унасан байдалтай, борооны усанд урсаж байгааг иргэд гайхаж фейсбүүкт нийтэлсэн байна. 

Энэ жил Улаанбаатар хотод харьцангуй хур тунадас ихтэй жил болж байгаа. Автозамын ус зайлуулах хоолой байхгүйгээс чанаргүй тавьсан замууд энэ мэт эвдэрч байгаа нь хохиролтой байна.