Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар шуурхай хуралдлаа

Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар шуурхай хуралдлаа

Иргэд, олон нийтэд болзошгүй үер, уснаас урьдчилан сэргийлэх, хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай танилцах зорилгоор дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт  зохион байгууллаа. 

Хурлаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, 21 хорооны Засаг дарга нар оролцож, үер усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан цаг үеийн холбогдолтой мэдээллийг сонсож,  мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудад цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан иргэд, оршин суугчдад үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг шуурхай өгч, хариуцлагатай ажиллах үүрэг чиглэл өглөө.