Урт хөлөөрөө дэлхийд хоёрт бичигддэг Монгол бүсгүйг Европчууд онцолжээ

Урт хөлөөрөө дэлхийд хоёрт бичигддэг Монгол бүсгүйг Европчууд онцолжээ

Монголд төрсөн, 29 настай Ренцэнхорлоо хэмээх бүсгүйг “Daily mail” сонин “дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүйчүүдээс хоёрт бичигддэг” хэмээн онцолжээ.

Ренцэнхорлоо нь одоо АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд 2 метр өндөр нуруутай, ташаанаас өсгий хүртлээ 1.34112 метр урт хөлтэй юм байна. Тэрээр сагсчин Ц.Шаравжамцын төрсөн ах Будын охин гэдгийг зарим эх сурвалжууд онцолж байна.

Бага байхдаа өндөр гэдгээсээ ичдэг байсан ч сүүлийн арван жилд өөрийнхөө өндөр гэдгээр бахархаж, давуу тал хэмээн боддог болжээ. Тэрээр хэвлэлд ярихдаа “Хөл маань миний гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдөг гэж боддог. Нэгдүгээр ангид байхдаа 168 см буюу багштайгаа ижилхэн өндөртэй байсан. Жаахан байсан болоод ч тэрүү бусад охид шиг хүүхэд шиг хувцаслахыг хүсдэг байлаа. Миний хувьд өөртөө таарсан гутал, хувцас олно гэдэг амаргүй ажил, бас үргэлж толгойгоо хаалганд цохидог. Гэхдээ би богино өмд, өсгийтэй гутал өмсөх дуртай. Энэ нь миний хөлийг илүү урт харагдуулдаг” гэжээ.

АНУ-ын Техас мужийн Остин хотын оршин суугч 16 настай Мэси Каррин одоогоор 1.3462 метр урт хөлөөрөө дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд  Ренцэнхорлоо түүнээс хэдхэн миллиметрээр богино хөлтэй ажээ. Ренцэнхорлоо буюу Рэн  одоогоор нэгэн загварын брэндтэй хамтран ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: Daily mail