ЭМЯ: ОХУ-аас ирсэн таван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 225 боллоо

ЭМЯ: ОХУ-аас ирсэн таван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 225 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Цэргийн сургуулийн оюутнууд бүгд эдгэсэн" гэсэн мэдээллийг өгөв.

Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Баян-Өлгий аймагт тарваган тахлаар өвдсөн хүүхдийн биеийн байдал сайжирч байна. Суганы булчирхайн эмгэг байхгүй болсон” гэсэн мэдээлэл ирсэн.

Зуны дэлгэр цаг ирж байгаа учраас иргэд агаар салхинд гарч амран, дархлаагаа дэмжихийг зөвлөлөө.