Н.Номтойбаярт таван жилийн хорих ял ногдууллаа

Н.Номтойбаярт таван жилийн хорих ял ногдууллаа

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт таван жил таван сар, Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 (худал мэдүүлэг өгөх) дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 8-нд хүлээн авж байсан юм.