ШУУД: Сайдад нэр дэвшигчдийг чуулганы хуралдаанд танилцуулж эхэллээ

ШУУД: Сайдад нэр дэвшигчдийг чуулганы хуралдаанд танилцуулж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшигчдээ танилцуулж, хэлэлцүүлэх юм. Яг одоогоор сайдад нэр дэвшигчдийн танилцуулгыг хийж байна. Харин санал хураалт явагдахгүй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж, чөлөөлдөг болсон.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

ҮЗЭХ: