Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдад томилуулахаар оруулж ирэв

Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдад томилуулахаар оруулж ирэв

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдан Засгийн газрын гишүүдийг 100 хувийн саналаар дэмжсэн. Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайханыг танилцуулав. 

Эрүүл мэндийн сайдыг өөрчилж оруулж ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Цогтбаатар ашиг, сонирхлын зөрчлийн улмаас хасагдсан байна. 

Т.Мөнхсайхан нь анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

ҮЗЭХ: