Иргэдийн татварын 244 тэрбум төгрөгийг Капитал банкны эрх бүхий этгээдээс гаргуулна

Иргэдийн татварын 244 тэрбум төгрөгийг Капитал банкны эрх бүхий этгээдээс гаргуулна

Өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд хадгалуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тул 244 тэрбум төгрөгийг тус банкны эрх бүхий этгээдээс гаргах нэхэмжлэлийн асуудал дээр ЭМДЕГ-ын хүсэлтээр ажиллаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэсэн Салхитын мөнгөний орд газар дахь хүдрийн баяжмал овоолгыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эрдэнэс Силвер Ресурс” төрийн өмчит хуулийн этгээдийн хүсэлтээр оролцож нийт 135 тэрбум төгрөгийн байгалийн баялгийг тус компанид олгуулахад төр нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.