Өвөр Монголын Баяннуур хотод тарваган тахлын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Өвөр Монголын Баяннуур хотод тарваган тахлын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Энэ сарын 5-нд Өвөр Монголын Баяннуур хотод нэгэн малчин тарваган тахал туссан нь тогтоогдож, гурав дахь хэмжээний онц байдал зарлаад байсан билээ.Тэгвэл Баяннуурт хоёр дахь тохиолдол өчигдөр бүртгэгдлээ.  

Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч Гвен Пан “Баяннуурт хоёр дахь тохиолдол гарсан нь байдал хэцүүдэж магадгүй байгааг харууллаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.