Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тагтнаас үсэрч, доод айлынхаа тагтан дээр унаад амьд үлджээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тагтнаас үсэрч, доод айлынхаа тагтан дээр унаад амьд үлджээ

Орон сууцны барилгын тавдугаар давхрын тагтаас хүн үсэрч дөрөвдүгээр давхрын эзэнгүй айлын тагт дээр унасан хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 58/Г дугаар байранд хүн тагтнаас унасан тухай дуудлагыг долдугаар сарын 4-ний өдрийн 22:45 цагт  Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Аврах ангийн алба хаагчид тус өдрийн 23:02 цагт очиход 29 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тавдугаар давхрын тагтаас үсэрч дөрөвдүгээр давхрын эзэнгүй айлын тагт дээр унасан байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.