Улсын их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Улсын их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм. Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны гишүүд шийдвэр гаргаад эргэж мэдэгдэнэ гэв.