Өчигдөр зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алджээ

Өчигдөр зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр өчигдөр зам тээврийн ослын улмаас 11 хүн амиа алдсан байна. 

  • 11.00 цаг орчимд Төв аймгийн Сэргэлэн суманд ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч С гэх 57 настай эрэгтэй нас барсан байна.
  • 18.15 цаг орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэр Toyota Alphard маркийн автомашин онхолдож зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын долоон хүн нас баржээ.
  • 16.45 цаг орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Hyundai accent маркийн автомашин онхолдож зорчигч Б гэх 46 настай эрэгтэй нас барав.
  • 19.30 цагт Дорнод аймгийн Гурван загал суманд мөн ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч Д гэх 58 настай эрэгтэй нас барлаа.
  • 22.25 цаг орчимд Дорнод аймгийн Баянтүмэн суманд Nissan Leberty маркийн  автомашин явган зорчигч Э буюу гурван настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгаа юм. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид онцын шаардлагагүй бол орон нутгийн замынг зорихгүй байхыг  анхааруулж байна.