Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-19-нд  нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.