О.Дөлгөөний өрөөнд Монголчууд дураараа орж зураг аваад байгаа учир ээжээс нь өөр хүн орохыг хориглосон

О.Дөлгөөний өрөөнд Монголчууд дураараа орж зураг аваад байгаа учир ээжээс нь өөр хүн орохыг хориглосон

Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин Очбадрахын Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан “Дөлгөөнд туслах хандивын аян”  #Pray4Dulguun эхлээд зургаа хонож байна.

Түүнд зориулж маш олон хүн, байгууллага хандив өргөсөөр байгаа юм.  Тэгвэл “Сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд 900 гаруй сая төгрөг хэрэгтэйгээс 843 сая нь хандиваар цугларчээ” гэсэн мэдээлэл цахим орчинд тархжээ. Эл мэдээлэл үнэн бодит эсэх талаар бид багш, дасгалжуулагч О.Баярцогттой холбогдож тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ “Бид эмчилгээний зардлын дүнгийн талаар яг тэд гэсэн тодорхой тоо хэлээгүй шүү дээ. Эмчилгээний зардлыг эцсийн байдлаар урьдчилж хэлэх ямар ч боломжгүй. Учир нь эхний ээлжинд зөвхөн элэг шилжүүлэн суулгахад 350 мянган ам.доллар бэлэн байж байх шаардлагатай байгаа юм. Одоо хийгдэж буй эмчилгээний зардал, хагалгааны дараах зардал нь тусдаа гардаг зүйл. Хагалгааны дараах зардлыг тооцож гаргах ямар ч боломж байхгүй. 750 сая төгрөг байхад болчихно гэсэн ташаа мэдээллүүд их гарч байна.

Одоогоор эмчилгээний зардлын билл өгөөгүй байгаа. Бид О.Дөлгөөний найз охиноор дамжуулан одоо хийгдэж байгаа эмчилгээний зардлын биллийг авахаар хандаж үзсэн ч, өгөөгүй. Мөн Монголчууд өрөөнд нь хамаагүй орж, янз бүрийн зураг авч, бичлэг хийгээд байгаа учир өнөөдрөөс гадны хүн орохыг хориглосон.

Өнөөдрөөс ээж нь л орох эрхтэй болж байна. Аав нь очсоны дараа бүх эмч нарын хурал болж, цаашид ямар эмчилгээ хийгдэх талаарр тодорхой болно” хэмээн ярилаа.