Ч.Сайханбилэгийн хүү С.Өнөболд МИАТ компани дахь ажлаасаа гарчээ

Ч.Сайханбилэгийн хүү С.Өнөболд МИАТ компани дахь ажлаасаа гарчээ

Дубай хотод байгуулагдсан “Оюутолгой төслийн хоёр дахь шатны төлөвлөгөө”-г батлалцсан гэх хэрэгт буруутгагдаж Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан,  н.Бадрал нарын хүмүүс анхан шатны шүүхээс 1,6-4 жилийн хорих ял сонсоод буй.

Харин тэдэнд энэхүү үүргийг өгсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрөгч онд АНУ руу яваад өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Иймд тэнд үүрэг, даалгавар өгсөн Ч.Сайханбилэгийг ирүүлэхгүйгээр дээрх залуусыг хэлэлмэгдүүллээ хэмээн иргэд шүүмжилж байна.

Энэ тухай Ч.Сайханбилэг ч өөрийн facebook хуудастаа хийсэн мэдэгдэлдээ дурьдсан тэрээр “УИХ-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр ажилласан энэ хүмүүс яагаад буруутай болж байгааг Баттулгаас л асуу” гэсэн юм.

Сонирхуулахад, Ч.Сайханбилэг гэр бүлийн хамтаар өнгөрөгч оны едүгээр сард АНУ руу эрүүл мэндийн шалтгаанаар явсан байдаг ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэж ирээгүй юм. Харин түүнийг нэг хүү, нэг охинтой гэдэг. Түүний хүү С.Өнөболд “Embry riddle aeronautical university”-д суралцаж ирээд Иргэний нисэхийн ерөнхий газраас ажлын гараагаа эхэлж, МИАТ компанийн онгоц хөлөглөсөн нисгэгч болсон байдаг. Тэгвэл тэрээр энэ оны өмнөхөн МИАТ компанийн ажлаасаа гарч, гадаад орныг зорьсон байна.