Украйны хоёр иргэнийг хутгалж хөнөөсөн ОХУ-ын иргэнийг баривчилжээ

Украйны хоёр иргэнийг хутгалж хөнөөсөн ОХУ-ын иргэнийг баривчилжээ

Украйны хоёр иргэн өнгөрсөн бямба гарагийн орой Германы өмнөд нутагт хутгалуулж амиа алдсаныг тус улсын цагдаагийн байгууллага ням гарагт мэдээлсэн. Бавари мужид оршин суудаг 23 ба 36 настай Украйн иргэдийг Мурнау хотын худалдааны төвд явж байх үед уг аллага гарсан байна.

Аллагын дараа цагдаа нар 57 настай ОХУ-ын иргэнийг баривчилсан тухай Германы DPA агентлаг мэдээлжээ. Германы хуулийн дагуу хохирогчид болон сэжигтний нэрийг нууцалж байна. 2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг халдан довтолсноос хойш Украинаас нэг сая гаруй хүн Германд дүрвэж ирсэн байдаг.

Эх сурвалж: Pravda.com