АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа болон Монголын ИНЕГ хооронд аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ байгууллаа

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа болон Монголын ИНЕГ хооронд аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ байгууллаа

АНУ болон Монгол Улс иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах нийтлэг зорилготой бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр байгууллаа.

Энэхүү гэрээ нь хоёр орны агаарын харилцаа холбоо өргөжин тэлэх, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.